Thursday, February 25, 2010

сэтгэл судлал


Сэтгэл судлал хэмээх бүхэл бүтэн энэ шинжлэх ухаан нь одоогоос 2000 гаруй жилийн өмнө буюу Грекийн их сэтгэгчид Демокрит, Платон, Аристотель нарын үзэл санааны үндсэн дээр үүссэн түүхтэй юмаа.

(сонирхолттой болов уу гээд дээрх их сэтгэгчидийн хэлсэн зарим ишлэлээс блогтоо бас оруулсан байгаа) Тэхээр нэг ёсондоо сэтгэл судлалыг эртний Грекээс үүссэн гэж ойлгож болно. Заа тэгээд хөгжлийн явцад олон саад учиржил байлаа. МЭӨ 3-р зууны үед Александрын эмч Герофил, Эразистрат нар нервийн тухай анхны сургаалыг боловсруулж, хүний сэтгэцийн үйл ажиллагаа, түүний гүйцэтгэх үүрэг нь тархинд үзүүлсэн цочролоос шалтгаалдаг бөгөөд хүний тодорхой нэгэн эрхтэн бүр нь түүний сэтгэл санаа буюу сэтгэцтэй холбоотой байдаг гэж тодорхойлсон байна. Гэтэл дээрх дэвшилтэт үзэл санааг шашин өөрин зорилгод ашигласнаар хүн төрөлхтний оюун санааг өнө удаан жил элдвээр мунхруулж байсан нь нэгэн жишээ юмаа.

Тэгж байтал 17-р зууны үед биологи сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжилд шинэ үеийг нээж хүний оюун санаа, сэтгэц, ухамсрын хөгжилтийг үзэх үзлийн талаар үндсэн эргэлт гаргажээ. Яг энэ үеээс францын эрдэмтэн Рене Декарт болон Английн филисофич Джон Локк нар сэтгэц судлалын дэвшилтэт ба чухал онолуудыг гаргаж эхэлсэн байна.

Эцэст нь 19-р зууны 2-р хагасаас эхлээд физиологийн шинжлэх ухаанд гарсан шинэ шинэ нээлтүүд нь материалист сэтгэл судлалын хөгжлийн тулгуур чулууг тавьсан юм. Тиймээс энэ үеээс эхлэн өнөөг хүртэл сэтгэл судлалын шинжлэх ухаан нь бие даан эрчимтэй хөгжиж ирсэн юм.

Сэтгэл судлалын түүхэн хөгжлийг дурьдахдаа Оросын эрдэмтэд болох физиологч И.М.Сеченовын хүний сэтгэцийн үйл нь рефлексийн зарчмаар явагддаг зүй тогтлын нээлт, мөн физиологч, академич И.П.Павловын нөхцөлт рефлексийн тухай онол, их тархины гадарт бүрэлдэх мэдрэлийн түр холбоос, дохионы 1,2-р системийн тухай онолыг дурьдах нь зүйтэй болвуу.

Орчин үед сэтгэл судлалын шинжлэх ухаан маань эрчимтэй хөгжиж улс ардын аж ахуй, соёл шинжлэх ухааны хөгжилд чухал үүргийг гүйцэтгэж байна. Манай оронд л гэхэд “сэтгэл судлал” хэмээх мэргэжлийн ангиуд их дээд сургуулиудад олширчээ.

Дээрх бичлэгийг нэгтгэн базваас: сэтгэл судлал нь филисофи, физиологийн шинжлэх ухааны нээлт ололт дээр тулгуурлан байж хүний сэтгэц, ухамсрын асуудлыг жинхэнэ шинжлэх ухааных нь үүднээс зөв тайлбарлаж чадна. Ийм ч учраас орчин үеийн сэтгэл сждлалын ухааны хөгжилд физиологийн шинжлэх ухааны ололт амжилт асар их үүргийг гүйцэтгэж байгаа юм.

No comments:

Post a Comment

Search This Blog