Monday, March 22, 2010



Нойр ба зүүд

Нойр бол хүнд зайлшгүй хэрэгтэй зүйл. Гэхдээ зүүд гэж чухам юу вэ гэдгийг тэр бүр сайн мэдэхгүй. Энэ асуултад эрдэмтэд хүртэл бүрэн дүүрэн хариулж чадахгүй байгаа. Бид яагаад унтдаг, яагаад унтдаггүй, хүн нойргүйгээр яагаад амьдарч чаддаггүй зэрэг асуултын хариуг одоо болтол хайсаар л байна. Эдгээр асуултад онолын үүднээс олон тайлбар, хариулт өгөхийг оролдож байгаа бөгөөд бас үнэний хувь бий билээ.

Нойр бол хүнд зайлшгүй хэрэгтэй зүйл. Гэхдээ зүүд гэж чухам юу вэ гэдгийг тэр бүр сайн мэдэхгүй. Энэ асуултад эрдэмтэд хүртэл бүрэн дүүрэн хариулж чадахгүй байгаа. Бид яагаад унтдаг, яагаад унтдаггүй, хүн нойргүйгээр яагаад амьдарч чаддаггүй зэрэг асуултын хариуг одоо болтол хайсаар л байна. Эдгээр асуултад онолын үүднээс олон тайлбар, хариулт өгөхийг оролдож байгаа бөгөөд бас үнэний хувь бий билээ.

Нойр гэж юу вэ?

Хүний нойр олон хэсгээс бүрдэх бөгөөд тус бүрдээ таван түвшинтэй (удаан нойрны дөрөв ба хурдан нойрны (зүүдлэх) нэг түвшинтэй) байдаг. Удаан нойрны түвшинг зүүрмэглэлт, агшин зуурын, дельта болон гүн дельта нойр гэж хуваадаг. Хурдан нойрны түвшинг мөн гаж нойр ч гэж нэрлэдэг. Учир нь хүний бие махбодь энэ үед тайван байдаг боловч тархи нь ачаалалтай ажиллаж, нүд нь хурдан хурдан хөдөлж байдаг. Хүн удаан нойрноос хурдан нойр буюу зүүдлэх түвшинд шилждэг.

Нойр, зүүдний юу нь бидний сонирхлыг татдаг вэ?

1. Зүүрмэглэх түвшин хүүхдэд 8-9 насанд нь бий болдог. Найм хүртлээ хүүхдүүд нэг бол сэрүүн байж, эсвэл гүн нойрсдог. Тэд үүргэлэх гэдгийг огт мэддэггүй. Бид хүүхдийг санаа зовох юмгүй, ямар хурдан унтдаг юм бэ хэмээн өхөөрддөг шүү дээ. Тэгвэл энэ нь ийм учиртай байх нь.

2. Бүх амьтан зүүдэлдэг. Гэхдээ араатан амьтад хоол тэжээл болох амьтдаас илүү их зүүдэлдэг байна. Учир нь араатнууд амь насандаа санаа зовох нь бага байдаг тул нойрсох үедээ бүрэн тайвширч зүүдлэх боломжтой болдог аж. Бид ч гэсэн зүүдлэх үедээ л бүрэн тайвширсан байдаг.

3. Энгийн зүүд бол бид өөрөө өөртэйгөө ярилцаж байгаа нэгэн хэлбэр юм. Бид зүүдэлсэн зүйлдээ гайхахгүй. Учир нь зүүдэндээ үзсэн аливаа зүйл нь бидний бодол, мэдрэмж, сонирхолтой нягт холбоотой байдаг.

4. Таныг нойрсох үед гадны ямар ч зүйл (гадны чимээ, таагүй байрлал, хүйтэн, халуун, өлсөх, цангах, өвдөх г.м.) саад болохгүй байвал зүүдний явц бодит амьдралтай адил хурдтай өрнөнө. Жишээ нь, та ажилдаа явж байна гэж зүүдэлбэл замдаа зарцуулах цаг хугацаа бодит амьдралд зарцуулах хугацаатай ижил байна гэсэн үг юм. Бидний зүүд 5-30 минут үргэлжилдэг.

5. Зүүдэлж байхдаа огт хөдөлдөггүй хүн гэж огт байхгүй. Хүн бүр зүүдлэх үедээ огцом хөдлөх, эсвэл цочиж буй мэт хөдөлгөөн хийдэг. Хэрэв хүн нойрсож байхдаа энэ байдлаа хянах гэж оролдвол өглөө босохдоо ямар ч амралтыг мэдрэхгүй нь ойлгомжтой.

6. Сомнамбулизм буюу зүүдэндээ явж, ярьж, юм хийхийг хэлнэ. Энэ нь биеийн булчин бүрэн сулраагүй удаан нойрны үед бий болдог. Ийм хүмүүс ихэвчлэн өдөр тутам хийдэг ажил, зуршил болсон үйл хөдлөлөө зүүдэндээ давтан хийдэг байна.

7. Хүн бүр зүүдэлдэг. Нэг шөнийн дотор хэд хэдэн удаа зүүдлэх нь бий. Төрөлхийн хараагүй хүмүүс ч гэсэн мөн адил зүүдэлнэ. Бидний зүүд тус бүрдээ 1 цаг 30 минут үргэлжлэх таван хэсгээс бүрддэг. Тэгэхээр та бид нэг шөнийн дотор хамгийн багадаа таван зүүд зүүдэлдэг гэсэн үг юм. Хурдан нойрны үед хүн ихэвчлэн сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой тод томруун зүүд хардаг бол удаан нойрны үедээ тайван, бодол санаатай холбоотой зүйл зүүдэлдэг байна.

8. Унтах дуртай хүмүүс нойр муутай хүнээс хоёр дахин их зүүдэлдэг. Ядарсан, эсвэл сэтгэл зовоосон асуудлын дараа хүн бараг зүүдэлдэггүй. Харин тайван амгалан, сэтгэл зовоох асуудалгүй амьдардаг хүмүүс өнгөлөг сайхан зүүд зүүдэлдэг байна. Учир нь хурдан нойр нь бүхэл өдрийн турш ажиллахгүй байсан мэдрэлийн тэр л хэсгүүдийг ачаалалд оруулдаг.

9. Эхийн хэвлийд байгаа хүүхэд ч гэсэн зүүдэлнэ. Хурдан нойр нь тархийг хөгжүүлэхэд тустай бөгөөд хоёр хүртэлх насны хүүхдэд зүүдлэх чадвар төлөвших шатандаа явж байдаг. Насанд хүрсэн хүний зүүд нийт нойрсох хугацааны 25 хувийг эзэлдэг.

10. Нэг шөнө бидний амьсгал таван удаа ойролцоогоор 10 секунд орчим хугацаагаар зогсдог. Нас ахих тусам энэ зогсолтын тоо нэмэгдэнэ.

Хэрэв хүн ба амьтад нойргүйгээр байж чадахгүй бол энэ нь үнэхээр хэрэгтэй зүйл болж таарч байна. Зүүд нойрны шинжлэх ухаан байдаг бөгөөд сомнологи хэмээн нэрлэдэг.
Хүн өдөрт доод тал нь найман цаг унтаж байж бие бүрэн гүйцэт амардаг. Хар дарж зүүдлэх нь тийм ч хортой зүйл биш бөгөөд бидний тархи унтаж байх үедээ бодит байдалд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхээр оролдож байгаа нь тэр юм

No comments:

Post a Comment

Search This Blog